Онцлох мэдээ:                        Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-11-21  

Өнгөрсөн хоногт ажиглагдсан цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлийн тойм

 2021 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 2021 оны 11 дүгээр сарын 04ий 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

2021 оны 11 дүгээр сарын 03-04-ний өдрүүдийн цаг агаарын АҮ болон ГҮ тойм

 03-ны өдөр: Цасан шуурга: Баян-Өлгий аймгийн нутгийн баруун болон өмнөд хэсгээр 0.0-4.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-18 метр, зарим үед секундэд 12-25 метр хүртэл ширүүсч, цасан шуурга 02:05-04:25 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав.

Хүчтэй салхи: Баян-Өлгийн аймгийн нутгийн баруун хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 19-25 метр, Ховд аймгийн нутгийн хойд хэсгээр секундэд 16-22, зарим үед 18-33 метр, Говь-Алтай аймгийн нутгийн хойд хэсгээр секундэд 16-23, зарим үед секундэд 16-29 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав.

 

03-04-нд шилжих шөнө: Цасан шуурга: Завхан аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-3.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 8-16 метр, зарим үед секундэд 12-18 метр хүртэл ширүүсч, цасан шуурга 01:09-07:20 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав.

 

 

 2021 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 2021 оны 11 дүгээр сарын 04ий 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр 0.0-9.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын малчинд 9 мм, Увсын Зүүнговьд 6.0 мм, Баян-Өлгийн Дөчинжил, Хөвсгөлийн Чандагатад 4.0 мм, бусад хэсгээр 0.1-3.0 мм цас орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Увсын Малчинд 18 см, Баян-Өлгийн Даянд 15 см, Увсын Зүүнговьд 12 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Баян-Өлгийн Дөчинжилд 10 см, Увсын Хяргаст 9 см, бусад хэсгээр 0-7 см  зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Температур их: Өчигдөр өдөр  Монгол-Алтайн уулархаг нутгаар -1...-6 градус, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4...+9 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө баруун аймгуудын нутгаар өмнөх шөнөөсөө 5-27 градусаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар -19...-24 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус, бусад нутгаар -9...-14 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед түр зуур секундэд 24-33 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурсан байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт хур тунадас ороогүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Өнгөрсөн шөнө Яармаг Сонгины орчмоор -7...-9 градус, бусад хэсгээр -3...-5 градус, өчигдөр өдөр +3...+5 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/11/30

17 цаг

-11 12
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/11/30

-8 17
O
CF
Цэлмэг

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store